Zoogloy

Zoogloy платформ – Ментор хэрэглэгчийн Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2025 оны 12 сарын 01

Энэхүү Үйлчилгээний нөхцөл(цаашид "Нөхцөл" гэх) нь Zoogloy платформ (цаашид "Платформ", "Zoogloy", "Бид" гэх)-д Ментор хэлбэрээр бүртгүүлэн, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор үүсэх талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.

Ментороор бүртгүүлэх, Платформыг ашиглах, эсхүл үйлчилгээ үзүүлж эхэлснээр та энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцсан, ойлгосон бөгөөд маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Нэр томьёо, тайлбар

1.1. Платформ – Zoogloy-ийн эзэмшил, удирдлагад хамаарах вебсайт, мобайл аппликейшн, дэд системүүд болон холбогдох бүх дижитал орчин.

1.2. Ментор – Платформоор дамжуулан мэдлэг, туршлага, зөвлөгөө, сургалт, хөтөлбөр, контент санал болгохоор бүртгүүлсэн этгээд.

1.3. Хэрэглэгч – Менторын санал болгож буй үйлчилгээ, контентыг ашиглаж буй хувь хүн.

1.4. Контент – Видео, аудио, текст, зураг, хөтөлбөр, заавар, даалгавар болон бусад ижил төстэй материал.

2. Ментороор бүртгүүлэх нөхцөл

2.1. Ментор нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн байна.

2.2. Бүртгэлийн үеэр үнэн зөв, бодит, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгснөөс үүсэх үр дагаврыг ментор өөрөө бүрэн хариуцна.

2.3. Zoogloy нь менторын өгсөн мэдээлэл, мэргэжил, контентын чанар, нийцлийг хянах, баталгаажуулах, шаардлага хангахгүй гэж үзвэл бүртгэлийг татгалзах эрхтэй.

3. Менторын эрх

Ментор нь дараах эрхийг эдэлнэ:

3.1. Платформд өөрийн контент, үйлчилгээ, хөтөлбөрийг байршуулах;

3.2. Zoogloy-ийн тогтоосон журмын хүрээнд үйлчилгээний үнэ, нөхцөлийг тогтоох;

3.3. Профайл болон контентыг засварлах, шинэчлэх;

3.4. Орлого, статистик, ашиглалтын мэдээлэлтэй танилцах.

4. Менторын үүрэг ба хариуцлага

4.1. Ментор нь өөрийн байршуулсан контент, үзүүлсэн үйлчилгээний үнэн зөв байдал, чанар, хууль ёсны байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

4.2. Хууль тогтоомж, ёс зүй, олон нийтийн хэв журамд харшилсан, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн контент байршуулахыг хориглоно.

4.3. Эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль, санхүүтэй холбоотой зөвлөгөө өгөх тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө биш болохыг тодорхой анхааруулсан байна.

5. Оюуны өмчийн эрх

5.1. Контентын зохиогчийн эрх менторт хадгалагдана.

5.2. Ментор нь Zoogloy-д контентыг Платформын үйл ажиллагаа, сурталчилгаа, техникийн хэрэгцээнд ашиглах энгийн, хугацаагүй, үнэ төлбөргүй эрх олгож байна.

6. Орлого ба төлбөр тооцоо

6.1. Менторын үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчээс төвлөрсөн нийт төлбөрөөс 20% (хорин хувь)-ийн шимтгэлийг Zoogloy суутгана.

6.2. Үлдэх 80% (наян хувь) нь менторын орлого бөгөөд Zoogloy-ийн тогтоосон хугацаа, журмын дагуу олгогдоно.

6.3. Zoogloy-ийн шимтгэлийн хувь нь платформын үйлчилгээ, техникийн дэд бүтэц, төлбөрийн систем, маркетинг болон удирдлагын зардлыг хамарна.

6.4. Ментор нь өөрийн орлоготой холбоотой татвар, нийгмийн даатгал болон хууль тогтоомжийн дагуу хүлээх бүх үүргийг өөрөө бүрэн хариуцна.

7. Хариуцлагын хязгаарлалт

7.1. Zoogloy нь менторын байршуулсан контент, өгсөн зөвлөгөө, үйлчилгээний үр дүн, хэрэглэгчийн гаргасан аливаа шийдвэр, үйлдэлд хариуцлага хүлээхгүй.

7.2. Ментор нь өөрийн контент, үйлчилгээтэй холбоотойгоор гуравдагч этгээдээс гаргасан аливаа нэхэмжлэл, шаардлага, хохирол, зардлыг өөрөө бүрэн хариуцна.

8. Гэрээний эрх зүйн шинж (Independent Contractor)

8.1. Ментор болон Zoogloy нь хөдөлмөрийн харилцаанд бус, бие даасан гэрээт этгээд (independent contractor)-ийн харилцаанд орно.

8.2. Энэхүү Нөхцөл нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ, агентлаг, түншлэл, хамтарсан аж ахуйн харилцаа үүсгэхгүй.

8.3. Ментор нь өөрийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулж, түүний үр дагаврыг бүрэн хариуцна.

9. Хариуцлагаас чөлөөлөх, нөхөн төлбөр (Indemnification)

9.1. Ментор нь өөрийн контент, үйлчилгээтэй холбоотойгоор Zoogloy, түүний удирдлага, ажилтан, хамтрагчдад учруулсан аливаа хохирол, нэхэмжлэл, зардлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй.

9.2. Энэ заалт нь гуравдагч этгээдийн эрх зөрчсөн, хууль бус үйлдлээс үүдсэн бүх эрсдэлийг хамарна.

10. Давагдашгүй хүчин зүйл (Force Majeure)

10.1. Байгалийн гамшиг, дайн, халдварт өвчин, төрийн шийдвэр, цахилгаан, интернэт тасалдал зэрэг талуудын хяналтаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд талууд хариуцлага хүлээхгүй.

10.2. Ийм нөхцөл байдал үүссэн даруйд талууд харилцан мэдэгдэх үүрэгтэй.

11. Бүртгэл түдгэлзүүлэх, цуцлах

Zoogloy нь энэхүү Нөхцөл зөрчсөн тохиолдолд менторын бүртгэлийг түр буюу бүрмөсөн цуцлах эрхтэй.

12. Маргаан шийдвэрлэх

12.1. Энэхүү Нөхцөлтэй холбоотой маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

13. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Zoogloy нь энэхүү Нөхцөлийг нэг талын санаачилгаар шинэчлэх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

14. Холбоо барих

И-мэйл: support@zoogloy.mn